BrandFlowWorkshop нь надад өөрийгөө болон бүтээх гэж буй брэндийнхээ утга санааг илүү гүнзгий ойлгоход үнэхээр их тус болсон сургалт байлаа. Сургалтын үеэр тавьсан асуултууд энгийн хэр нь яг дотоод хариултаа олж харахад чиглүүлдэг байсан нь хамгийн үнэ цэнэтэй хэсэг байв. “Би юунаас эхэлбэл дээр вэ?”, “Юунд илүү анхаарах ёстой вэ?” гэдэг асуултад өөрийн дотор байгаа бодит хариултуудыг ухаж ойлгох боломж олдсон нь хамгийн том ойлголт байлаа.Энэ workshop-аар дамжуулан би дотроо хэрэгжүүлэх хүсэлтэй мөрөөдлөө илүү тод харж, бодитоор алхам хийх сууриа тавьж чадсан гэж бодож байна.Багшийн чиглүүлэг, worksheet-ийн асуултууд маш ойлгомжтой, практик байсан бөгөөд хариултаа олоход үнэхээр тус боллоо. Дотоод аяллаа бодит зорилго болгож эхлэх урам, итгэл өгсөн сайхан сургалт байлаа. Талархлаа🥰🙏