Сайн байцгаана уу. Та бүхэнтэй энэ сайхан сургалтаар дамжуулан нэг ангийн суралцагч болж байгаадаа баяртай байна.
Намайг Ариунаа гэдэг. 2019 онд Мандах их сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн. Одоо ажлынхаа хажуугаар Амвэй бизнес эрхэлдэг. Бизнес эрхлэгч гэхээсээ илүү сайн хэрэглэгчийн түвшинд байгаа.
Цаашдаа өөрийн бүтээгдэхүүн хэрэглэсэн туршлага сэтгэгдэл, үр дүн, өөрчлөлтөө бусдад хуваалцаж, олон хүмүүст илүү эрүүл, сайхан амьдрахад нь туслахыг хүсч байна.
Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, бие даасан, суралцах хандлагатай, мөрөөдөл зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг, хамт байхад түшигтэй, нэг нэгнийхээ амжилтад чин сэтгэлээсээ талархаж баярлаж чаддаг тийм гоё баг командтай болж амжилттай Амвэй бизнес эрхлэгч болохын тулд сошиал дээр ажиллаж сурах зорилгоор суралцаж эхэлж байна.
Бүгдэд нь амжилт❤️