Намайг Нандин-Эрдэнэ гэдэг. Баянхонгор аймагт суралцдаг. Би Англи хэл, нийгэм,математик гэсэн 3н хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Сонгосон 3н хичээлүүдээсээ би Англи хэл, нийгэмдээ боломжын сайн болохоор сонгосон гэвч хараахан мэргэжлээ сонгоогүй л явж байна надтай адилхан хэр их хүүхэд байдаг бол?? Уг нь би өмнө нь сэтгэл зүйч болно гэдэг байсан яваандаа бодолд минь олон зүйл эргэлдээд бодол минь маш ихээр өөрчлөгдсөн одоогийн нөхцөл байдлаар тэр олон бодолд дундаа төөрчихсөн л явж байна ххэ. Би бусад мундаг хүүхдүүд шиг ЭЕШ дээ нойр хоолгүй өдөржин шөнөжин бэлддэггүй ээ Англи хэлээ өдөрт 3н цаг нийгэм мөн адил 3н цаг математикаа 4н цаг бэлддэг гэхдээ бусад хүүхдүүдийн тэгж их бэлдэж байгааг хараад хааяадаа бага зэрэг өөртөө гутардаг. Би өөрөөсөө нэг зүйл анзаарсан нь цаг төлөвлөлтөндөө марууханаа мэдсэн тийм болохоор яг одооны энэ цаг мөчөөс эхлэн энэ сул талаа засна аа💪🏻. Би нийгэм ,англи хэл зэрэг хичээлүүд дээрээ 800 авах зорилготой харин математикийн хичээлдээ нилээн муу болохоор 600 л авна гэсэн зорилготой байгаадаа. Би яагаад 2 хичээл дээрээ +700 авахыг хүсэж байна вэ гэвэл.
1т.Мэдээж миний чаддаг зүйл болохоор сайн хичээгээд энэ оноог авч чадна гэж боддог.
2т. Би өөрөө айлын том хүүхэд болохоор гэр бүлийнхэндээ болон тэр тусмаа дүү нартаа хамгийн том үлгэр дуурайлал нь урам авдаг хүн нь болохыг хүсдэг.
Мөн айлын том болоод ч тэр үү өөртөө алдах эрх байхгүй гэж их сануулдаг мөн миний мэдэх том хүмүүсээс надад маш олон удаа ингэж хэлж байсан "Айлын том хэр сайн явна дүү нар нь дагаад тэгж явдаг" гэдэг үг,та хэд ч бас сонсож байсан байх гэхдээ энэ үгийг хэлсэн хүмүүсийн ихэнхи нь айлын томууд болохоор мөн энэ үг нь амьдрал дээр биелсэн болохоор л түүнээсээ сургамж авч дараачын дүү нар болох бидэнд (надад) сануулах гэж хэлсэн байх харин би хэлдэг биш харуулдаг хүн нь байя гэж бодсон учраас хичээж л явна ххэ. Бага зэрэг нуршсанд уучилаарай сүүлийн үг маань энэ community-д байгаа бүх хүүхдүүд хүссэн сургуульдаа орж мөрөөдлөө биелүүлж 800 авахыг хүсье.❤️